Sun Logo
ӨНӨӨДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.
ӨНӨӨДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

Засаг даргын шуурхай хуралдаанаар сум орон нутгийн цаг үеийн асуудал, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.

 🔷Засаг даргын Тамгын газар: Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 24-ний өдөр 2025 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага боллоо. 15 цэрэг нэгдүгээр ээлжийн цэрэг татлагат тэнцсэн. 0131 дүгээр ангид 12 цэрэг, Дотоодын цэрэгт 3 цэрэг мордсон байна. 

🔷СӨББ-1-т Хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээ эхэлсэн. Нийт 75 хүүхэд сонгогдсон. Бяцхан математикч 05-09-нд зохион байгуулах, 05-08-ний өдөр Бэлтгэл бүлгийн сурагчид Ерөнхий боловсролын 1 дүгээр Сургуультай танилцах өдөрлөг зохион байгуулахаар ажиллаж байна. 

🔷СӨББ-2-т Хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бэлтгэл бүлгийн сурагчид Ерөнхий боловсролын 2 дугаар сургуультай 5-7-ний өдөр танилцахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

🔷Цагдаагийн тасаг: Гэмт хэргийн шинжтэй-1, Зөрчлийн шинжтэй- 20 дуудлага бүртгэгдсэн Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 

🔷ЕБС-1 Хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна:- Говь эрдэнэ бүсийн үйл ажиллагаанд оролцоод ирсэн. Анги нийтийн олимпиадад 313 хүүхэд оролцсон. Мэргэжлийн зэрэг шинээр авах 3 багш, Тэргүүлэх зэрэгт 2 багшийн материалыг явуулахаар бэлтгэсэн. 2025-05-09-ний өдөр Эрдмийн баяр тайлант уншлага зохион байгуулахаар ажиллаж байна.

 🔷ЕБС:2 Хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнөөдрийн ирц 91% тай байна. Говь эрдэнэ бүсийн үйл ажиллагаанд оролцоод ирсэн. 05 дугаар сарын 08-ний өдөр Сургуулийн үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тайлант уншлагыг өмнөх долоо хоногт зохион байгуулсан. 05 дугаар сарын 12-ний өдөр Гүйцэтгэлийн үнэлгээ эхэлнэ. Аймгийн Засаг даргын нэрэмжит ААШ Цэрэг спортын Дөл тэмцээнд удирдамжийн дагуу 14 сурагчийг сонгон авч бэлтгэж байна. Бэлтгэл бүлгийн сурагчид 05 сарын 07-ний өдөр сургуультай танилцах өдөрлөг зохион байгуулна. Аймгийн аварга шалгаруулах шүд угаалтын тэмцээнд манай сургуулиас 6 хүүхэд амжилттай оролцож ирсэн. 

🔷ЭМТөв: Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 04 сарын 21-24-ний өдрүүдэд цэргийн насны 190 залуучууд шинжилгээнд хамрагдахаас 120 залуучууд 4 төрлийн шинжилгээнд хамрагдсан байна. Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Сувдан цагаахан баг амжилттай оролцож Дэд байр эзэлсэн. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор нээлттэй ажлын байрыг зарласан. 14 хоногийн хугацаанд Яаралтай тусламж үйлчилгээ -16, түргэн тусламж-10, ойрын 1 дуудлага, алсын дуудлага-10,Бүсийн оношилгоо эмчилгээний төвд-4, төвийн дуудлага-5, Товлолтын дархлаажуулалт хэвийн явагдаж байна. Бусад үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 

🔹Төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой санал солилцож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөгдлөө. 🔹05 сарын 12-13 ний өдөр Тэр бум Мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгууллага бүр мод тарих өдрөөр албан хаагчдаа бүрэн хамруулах 🔹Сумын хэмжээнд нийт хэдэн мод ургаж байгаа тоон мэдээлэл гаргах, мод тариалах 2025-2028 төлөвлөгөө боловсруулж батлуулах 🔹Багийн Засаг дарга нарт сумын төвд амьдарч байгаа нийт өрхийн судалгаа гаргах 🔹Бүх нийтийн цэвэрлэгээг 2025 оны 05 сарын 24-ний зохион байгуулах тул иргэн аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлэх, албан байгууллагуудад албан хаагчдаа бүрэн хамруулах зэрэг үүрэг чиглэлүүд өгөгдлөө. 2025.05.06

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
3
Сүүлийн 7 хоног:
370
Сүүлийн сар:
1077
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР