Sun Logo
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ КЭ ЮУШЭН ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ КЭ ЮУШЭН ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид Дундговь аймагт албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд болсон уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун, Ерөнхий консул Кэ Юушэн, дэд консул С.Хасмөчир, Аташе Ли Жишинь, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар оролцов. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун уулзалтын эхэнд БНХАУ байгуулагдсаны 76 жилийн ой, Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны найрсаг харилцаа бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр цаашид Ерөнхий консулын газар болон БНХАУ-ын муж, хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ. Айлчлалын үеэр төлөөлөгчид Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн. Мөн Ерөнхий консул Кэ Юушэн Дундговь аймгийн нэн шаардлагатай болон зорилтот бүлгийн 50 хүүхдэд дэмжлэг үзүүллээ. Талууд энэхүү хамтын ажиллагаа нь хоёр орны ард иргэдийн ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР