.webp)
2025-2026 оны хичээлийн жилийн баярын мэндийг
✅Ирээдүй хойч үеийнхээ мэдлэг боловсролын төлөө цаг наргүй сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгчид
✅Эрдмийн оргил өөд тэмүүлсэн хөөрхөн шавь нар
✅Эцэг, эх асран хамгаалагчдадаа хүргэе.
Монгол улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Улсын Филармонийн захирал, 1996 оны төгсөгч Sukhbat Battulga төрөлх сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ өргөж, баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал байлаа. Боловсролын яамнаас энэ хичээлийн жилийг "БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарласнаараа онцлог билээ. Хичээлийн жилийн зорилт-7-д "Суралцагчдын нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн номын ач тусыг таниулах, анги бүлгээр ном зохиол хамтран унших соёл, дадал хэвшүүлэх, номыг бүтээлчээр унших чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх" хэмээн дэвшүүлснээр хүүхэд бүр номын сайн нөхөр болоод, "Амжилтын баяр"-аа өрнүүн их амжилтаар дүүрэн угтахын төлөө хамтдаа хичээцгээе. Та бүхний эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг хүүхдийн төлөөх ирж буй цаг хугацаа сайн сайхан бүхнийг авчрах болтугай.




