Sun Logo
БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСНЫ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСНЫ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт 101 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

✅1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төр, эдийн засгийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монгол улсын түүхийн чухал үйл явдал юм. 

✅Уг Үндсэн хуулийн 3-р зүйлийн дөрөвт: “Улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухал болгон тус улсаас эрхлэн удирдах ба басхүү гадаадтай харилцах худалдааг улсын онц эрх болгон авах нь ардын эрхийг мандуулах, мөн ардын эрхт засгийг бататгахад чухал нөхцөл болох тул цөм улсаас эрхэлбэл зохино” хэмээн заажээ. 

✅Ийнхүү Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг Үндсэн хуулийн түвшинд тунхаглаж, эдийн засгийг бие даан удирдах эхлэлийг тавьж гадаад худалдааны онц эрхийг тогтоож байв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР