Sun Logo
БНСВУ-ЫН ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭХ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
БНСВУ-ЫН ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭХ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг тэргүүтэй төлөөлөгчид, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаны мэргэжилтнүүд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны удирдлагуудын хамт БНСВУ-ын Хар тамхи, Мансууруулах бодистой тэмцэх албаны орлогч дарга, хурандаа Хонг Там Хиу болон албаны төлөөлөгчидтэй уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Уулзалтын үеэр талууд хоёр улсын найрсаг харилцаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтэд хяналт тавих шинэлэг арга туршлага хуваалцах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх чиглэлд алба хаагчдыг харилцан чадавхжуулах, хоёр талт богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. 

Мөн БНСВУ дахь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчид Их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч, Үндэстэн дамнасан гэмт хэрэг, Цахим гэмт хэрэг, болон Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, цаашид НҮБ-ын МБГХТА-с хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Дотоод хэргийн их сургуультай хамтран ажиллахаа илэрхийллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
155
Сүүлийн 7 хоног:
357
Сүүлийн сар:
1079
Нийт:
1717
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР