
Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалахын Төв архивааас Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах, архив, бичиг хэргийн ажилтны чадавхыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор Архивын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээний дагуу “Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтны мэргэжлийн үнэмлэх олгох сургалт”-ыг 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 25-ны өдрүүдэд явуулж өнөөдөр (2025.04.25) мэргэжлийн үнэмлэхийг гардууллаа.

Энэхүү сургалтад БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, удирдах газар, харьяа нэгтгэл, анги, байгууллагын 44 алба хаагч, Хил хамгаалах ерөнхий газрын Тусгай архивын 12 алба хаагч суралцаж мэргэжлийн үнэмлэх гардан авлаа.

Мэргэжлийн үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ЗУГ-ын дарга хурандаа Д.Дашзэвэг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын захирал, сургалт, судалгааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Сайнжаргал, Батлан хамгаалахын төв архивын дарга дэд хурандаа Ж.Гантулга нар оролцож мэргэжлийн үнэмлэхийг гардуулсан юм.





