
Төв аймаг 2025 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний” жил болгон зарласантай холбогдуулан сумдын Газрын даамлуудын сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, 2025 оны төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах арга хэмжээг мөн зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, аймгийн ЗДТГазрын дарга С.Цогбаяр, аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Мөнх-Учрал, Аймгийн Тагнуулын газар, ГЗБГЗЗЕГазрын хэлтсийн дарга нар, Авлигатай тэмцэх газар, Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар албан хаагчид оролцож үүрэг чиглэл өгч, мэдээлэл хийлээ.









