Халуун чацарганы шүүсээр байгууллагын ажилчдын дархлааг дэмжив.
2025-11-12

10, 11-р саруудад огцом хүйтэрч, улирал солигдон дархлаа муутай хүмүүс ханиад томуугаар өвчлөх нь элбэг. Чацарганы шүүс нь В1, В2, В6, С, Е, К зэрэг олон төрлийн амин дэмээр баялаг бөгөөд ашигтай тос агуулдгаараа онцлогтой. Тиймээс ханиад томуу ихэсдэг өвлийн улиралд хүн бүр аминдэмийн дутагдлаас сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зорилгоор өдөр тутамдаа чацарганы шүүс ууж хэрэглэвэл ашиг тустай. Архангай аймгийн Хөгжимт Драмын театр ажилчид, албан хаагчидаа халуун чацарганы шүүсээр дархлааг нь дэмжин ажиллаж байна.
Холбоотой мэдээ




