Sun Logo
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Унгар Улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто мэндчилгээ дэвшүүллээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Унгар Улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто мэндчилгээ дэвшүүллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Монгол улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсонд баяр хүргэж, Унгар Улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто захидал ирүүлэв. 

 

Захидалд: 

 

“Эрхэм хатагтай Сайд аа, Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэхэд таатай байна.

 

Будапешт хотноо 4 дүгээр сард Унгар, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Таныг угтан авч, яриа хэлэлцээр хийсэндээ таатай байна. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг харилцан ашигтай сайжруулахын төлөө Тантай ойр дотно хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Ирэх жилүүдэд бидний хамтын хүчин чармайлт мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Танд эрүүл энх, өндөр хариуцлагатай албанд тань ажлын амжилт хүсье. 

 

Хүндэтгэсэн, 

Петер Сияяарто” гэжээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР