Sun Logo
МУУГЗ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Л.ДАШНЯМЫН НЭРЭМЖИТ ДУУ ДУУЛААЧДЫН БОЛОН ЦӨӨХҮҮЛ ДУУНЫ ХҮҮХДИЙН УЛСЫН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА
МУУГЗ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Л.ДАШНЯМЫН НЭРЭМЖИТ ДУУ ДУУЛААЧДЫН БОЛОН ЦӨӨХҮҮЛ ДУУНЫ ХҮҮХДИЙН УЛСЫН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Дашнямын нэрэмжит дуу дуулаачдын улсын уралдаан, цөөхүүл дууны хүүхдийн улсын уралдааныг 2025.05.15-16-ны өдрүүдэд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад зохион байгуулахаар боллоо. Энэхүү уралдаан нь хөгжмийн зохиолчийн төрөлх нутгийг сурталчлах, түүний уран бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх, өсөх ирээдүйтэй залуу дуучдыг тодруулан алдаршуулах зорилготойгоор АЗДТГ, СУАЖЗГ, АДБ-ийн Хан Хэнтий чуулга хамтран зохион байгуулж байна. ✅Нийт шагналын сан 20,0 сая төгрөг. ✅Уралдаанд оролцогчид мэдүүлгээ 4 сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 05-ны дуустал Khan Khentii Ensemble /Хан Хэнтий чуулга/ пэйж хуудсаар илгээнэ үү. ✅Тэмцээний удирдамжтай танилцах бол доорхи линкээр орно уу. https://chuulga.khe.gov.mn/n/447 Харилцах утас: 88012079, 91116109 Хөгжмийн чиглэлээр: 89060631

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
584
Нийт:
2359
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР