Sun Logo
Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зөвлөл”
Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зөвлөл”
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зөвлөл”-өөс бага насны хүүхэд, охид, эмэгтэйчүүдийн бүхий л хүчирхийллийн эсрэг тэмцэх “Оранж өдөр” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж 25 албан хаагчдыг хамрууллаа.
“Оранж өдөр” арга хэмжээний үеэр албан хаагчдад Жендэрийн үндсэн ойлголтын талаарх мэдээлэл өгч, мөн хамт олны дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд мэдлэг, чадвар, авхаалж самбаагаараа бусдыгаа манлайлж Тэргүүн байранд шалгарсан Ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн🎉 ( Т.Уянга ) дэд байранд Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн 🎉 ( Т.Мөнхжаргал ) нар тус тус шалгарч амжилттай оролцлоо.
Мөн Төрийн албан хаагчдад зориулсан “Жендэрийн мэдрэмжтэй харилцаа холбоо” цахим сургалтад 21 албан хаагчдыг хамруулж жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлээд байна.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР