
Дэлхийн таеквондогийн холбооны төв байгууллага Куккивон болон Монголын олимпын таеквондогийн холбооноос Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтэд таеквондогийн тулааны зориулалттай иж бүрэн хэрэгсэл өнөөдөр /2025.12.08/ гардуулан өглөө.
Тус иж бүрэн хэрэгсэл, материалыг Куккивоны Монгол дахь суурин төлөөлөгч Хүр Инён болон Монголын олимпын таеквондогийн холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь тэргүүлэгч Л.Түвшинжаргал нар Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишигт гардуулан өгсөн юм.
Дотоод хэргийн их сургуулийн таеквондогийн шигшээ багийг Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн багш, дэд хурандаа С.Эрдэнэбат удирдан дасгалжуулж, багийн тамирчид олон улсын болон улсын чанартай тэмцээн, уралдаанд тогтмол амжилттай оролцож байна.




