Sun Logo
“EРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН САЙН ТУРШЛАГЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“EРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН САЙН ТУРШЛАГЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дундговь аймаг дахь Япон улсын Жайка олон улсын байгууллагын “Eрөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн загвар хоёр сургууль болох Говийн Ирээдүй, Мандал сургуулиудын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, сайн туршлагыг бусад сургуулиудад танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, тогооч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туршлага судлах сургалт үйл ажиллагааг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд төслийн загвар сургуулиуд өөрсдийн хэрэгжүүлж буй үдийн хоолны үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийж, хөтөлбөрийн үр шим, гарч буй үр дүнгийн талаар танилцуулж сургууль тус бүр өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх сайн туршлагыг санааг хэлэлцэж цаашид төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ажиллахаар хэлэлцлээ. Мөн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Говийн ирээдүй сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж туршлага судаллаа. Тус сургалтад Аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр оролцож Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан хэрэгжиж буй “Сүү хөтөлбөр”-ийг энэ онд ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг эхэлсэн бөгөөд Политехник коллежийн багш нарын хүсэлтийн дагуу Политехник коллежийн үндсэн ангийн сурагчдыг “Сүү хөтөлбөр”-т хамруулахаар төсвийн тооцооллыг хийж байгаа тухайгаа онцолсон юм. 

 

Мөн хүүхдийн хоол үйлдвэрлэлийг чанартай, эрүүл, аюулгүй орчин нөхцөлд зохион байгуулах чиглэлээр цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлд автомат аяга, таваг угаагч машиныг нийлүүлэхээр тендерийг зарлан шалгаруулалтын шатанд явж байгааг дурдаад цаашид орон нутгаас бүхий л бололцоогоороо дэмжин хамтран ажиллах болохоо илэрхийллээ. Сургалтад Боловсролын яам, Дундговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Жайка төсөл, Шинжлэх Ухаан технологийн Их сургууль, Дундговь аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, 15 сумын ерөнхий боловсролын 19 сургуулийн захирал, менежер, хоол зүйч, тогооч, Говьсүмбэр аймгийн Боловсролын газар, 5 сургууль, 3 цэцэрлэг, 1 политехник коллежийн хоол зүйч, тогооч нар нийт 71 оролцлоо.

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
14
Сүүлийн 7 хоног:
102
Сүүлийн сар:
610
Нийт:
2198
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР