
Батлан хамгаалах салбар 2025 оныг “ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан “Алдар” спорт хорооноос дэвшүүлсэн /НИЙГЭМД НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ/ уриан дор Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын байнгын бүрэлдэхүүн хугацаат цэргийн алба хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад спортын анхан шатны мэдлэг олгох, бие бялдрын зөв хөгжлийн мэдээлэлтэй болгох, “ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ” хүмүүжлийг төлөвшүүлэх, цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, цэргийн алба хаагчдын эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн, спорт, нийтийн биеийн тамирын чиглэлээр сургалт, мэдлэг дадлага олгох чиглэлээр спорт хорооны удирдлага, бага тамирчид хөдөлгөөнт 2 бүлгээр Монгол Улсын Баруун болон Зүүн бүсийн аймгуудаар ажиллаа. Тус сургалт нь:
Баруун аймагт: Баян-Өлгий аймаг, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, Ховд аймаг, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Говь алтай аймаг, Зэвсэгт хүчний 341 дүгээр анги, Баянхонгор аймаг, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Өвөрхангай аймаг, Зэвсэгт хүчний 256 дугаар анги
Зүүн аймагт: Дорнод аймаг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Сүхбаатар аймаг, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Хэнтий аймаг, Зэвсэгт хүчний 232 дугаар ангиудад сургалтыг зохион байгуулсан.