Sun Logo
Говьсүмбэр аймгийн Цусны салбар төвөөс Онцгой байдлын газрын алба хаагчдад зориулан “Цусны донорын ач холбогдол” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Говьсүмбэр аймгийн Цусны салбар төвөөс Онцгой байдлын газрын алба хаагчдад зориулан “Цусны донорын ач холбогдол” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, цусны салбарын эрхлэгч, их эмч Б.Цэцэгмаа удирдан явуулсан бөгөөд цусны донорын үндсэн ойлголт, ач холбогдол, цус хандивлахын эрүүл мэндийн үр нөлөө, нийгмийн хариуцлага, гамшиг, ослын үед донорын үүрэг оролцооны талаар онол, практик хослуулсан мэдлэг мэдээлэл хүргэлээ.

Мөн сургалтын хүрээнд яаралтай түргэн тусламжийн сувилагч, технологич бага эмч Б.Долгормаа оролцож, цусны донороос цус авах үеийн сувилагчийн үүрэг, анхаарах зүйлс, эмнэлзүйн аюулгүй ажиллагаа болон донорын дараах хяналт, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, дадлага сургуулилт хийлээ.

Тус сургалт нь Онцгой байдлын алба хаагчдад цус хандивлахын ач холбогдлыг ойлгуулж, ирээдүйд хэрэгцээтэй үед хариу арга хэмжээ авах чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
14
Сүүлийн 7 хоног:
102
Сүүлийн сар:
610
Нийт:
2198
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР