.webp)
Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар ЛУУС СУМЫН Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдад нүд, шүд, зүрхний эмгэг илрүүлэх эрт илрүүлэг үзлэгийг 2025 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс эхлүүлээд байна. Тус үзлэгт Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн 22 суралцагчид нүд, шүд, зүрх гэсэн 3 төрлөөр үзлэгт хамрагдах юм.
2025.05.20-ны өдөр Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн 22 сурагчид зүрхний цахилгаан бичлэг хийж, бичлэгийг цахимд шивэх ажлыг Эрүүл мэндийн төвийн Буянт багийн их эмч Г. Маралмаа, сувилагч Ц. Цэцэгжаргал нар хамтран хийж гүйцэтгэлээ.
.webp)
.webp)
.webp)