Sun Logo
📌ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН БАГ ИРЖ АЖИЛЛАЛАА.📌
📌ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН БАГ ИРЖ АЖИЛЛАЛАА.📌

Төрийн албаны зөвлөлөөс улсын хэмжээнд энэ жил 330 сумын хэмжээнд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд энэхүү шалгалтын хүрээнд ТАЗ-ийн сонгон шалгаруулалтын газрын референт О.Болор-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг 2025.03.25-ний өдөр манай суманд ажиллалаа. Хяналт шалгалтын хүрээнд Хүний нөөцийн удирдлагын нэгдсэн системийн баяжуулалт, Төрийн албан хаагчдын хувийн хэргийн бүрдүүлэлт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Албан тушаалын тодорхойлолтыг үзэж хууль бус томилгоо байгаа эсэхэд хяналт тавьж, нийт төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл өглөө. Орон нутгийн зүгээс төрийн албанд тулгамдаж буй зарим саналыг ажлын хэсэгт уламжиллаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
15
Сүүлийн 7 хоног:
164
Сүүлийн сар:
627
Нийт:
2041
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР