СУМЫН ТӨВИЙН 7 БАЙРШИЛД 14 ШИРХЭГ КАМЕР СУУРИЛУУЛЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА.
2025-09-05

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Айрон товер” ХХК сумын төвийн 7 цэгт нийт 14 ширхэг хяналтын камер, дагалдах төхөөрөмж, хэрэгслийг суурилууллаа. Тухайлбал тоглоомын талбай, Орхон голын гүүрний хойд талын авто зогсоол зэрэг хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй байршлуудад камер байршуулж, дүрс бичлэгийн нэгдсэн системийг Цагдаагийн хэлтсийн байранд холбон ажиллуулж эхэллээ. Ингэснээр олон нийтийн аюулгүй байдал хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа юм. Засаг даргын Тамгын газар
Холбоотой мэдээ