Sun Logo
📄 2025 онд шинээр баригдаж буй барилга байгууламжийн гүйцэтгэгч 9 аж ахуйн нэгжид хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүллээ.
📄 2025 онд шинээр баригдаж буй барилга байгууламжийн гүйцэтгэгч 9 аж ахуйн нэгжид хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүллээ.

📄 2025 онд шинээр баригдаж буй барилга байгууламжийн гүйцэтгэгч 9 аж ахуйн нэгжид хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүллээ.

🇲🇳 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа–2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газар болон аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөгжих, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд бие даан оролцох, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх талаар тодорхой заасан байдаг.

✅ Эдгээр бодлого, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь орчны хүртээмжийг сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

🏗️ 2025 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр шинээр баригдаж буй барилга байгууламжуудын стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр дараах 9 аж ахуйн нэгжид хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүллээ.

Үүнд: 

👉 ТОЛХЫН ОЙЛ ХХК 

👉 ВИВА ЗОНЕ ХХК 

👉 БҮТЭЭМЖ ТАУЭР ХХК 

👉 ХАРГАНЫ УС КОНСТРАКШН 

👉 ЧАНДМАНЬ УУШИР ХХК 

👉 ЭРДЭНИЙН ШИМ ХХК 

👉 ТУРЛИАХТ ХХК 

👉 ГАН БҮРЭН ХХК 

👉 АЛТАЙН ГАЗРЫН ХҮЧ ХХК

📑 Албан бичигт дараах стандартууд болон холбогдох хуулийн заалтыг мөрдлөг болгон ажиллахыг уриалсан.

Үүнд: 

• MNS 5682:2006 – Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, техникийн шаардлага 🚶‍♂️

• MNS 6055:2009 – Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчны шаардлага 

• MNS 6056:2009 – Явган хүний зам, талбайн техникийн шаардлага 🛣️ 

• MNS 6808:2019 – Орчны хүртээмжийн үнэлгээний аргачлал 📝

 

⚖️ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 8–11 дүгээр зүйлүүдийг баримтлан зураг төсөл, төлөвлөлт, гүйцэтгэлийн бүх шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг уриаллаа.

 

🤝 Цаашид Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлж, хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
75
Сүүлийн 7 хоног:
338
Сүүлийн сар:
800
Нийт:
965
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР