Sun Logo
“ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ” АЙМГИЙН ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН
“ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ” АЙМГИЙН ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН

“ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ” АЙМГИЙН ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 

 Нэгдсэн Үндэсний байгууллагаас жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон зарлаж, нэгдсэн уриалгын дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Тогтвортой хөгжлийн төлөө” гэж тунхаглан гэр бүлийн сайн сайхан байдлыг хангах, нийгмийн тогтвортой хөгжилд гэр бүлийн үүргийг онцлох, гэр бүлийг дэмжих бодлого боловсруулахад анхаарал хандуулах зорилтыг дэвшүүлээд байна. Мөн энэ жил Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн дор аймгийн гэр бүлийн зөвлөгөөнийг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, ХГБХХГ нар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд орон нутгийн иргэд, өрх гэр бүлүүд нийт 192 хүн хамрагдсан байна. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан үг хэлж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Оюунбилэг оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Зөвлөгөөнд урилгаар дараах зочид оролцон мэдээлэл хүргэлээ. Үүнд: ✅ХГБХХГ-ын дарга Л.Уранчимэг “Говьсүмбэр аймаг дахь гэр бүлийн өнөөгийн байдал, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл танилцуулсан. ✅Ураг удам, уламжлалын холбооны тэргүүн Г.Цогбадрах “Удмаа мэдэж угийн бичгээ хөтөлье” сэдвээр лекц хийж, угийн бичгээ судлах ач холбогдлын талаар тайлбарлан “Угийн бичиг” номыг танилцуулсан. ✅Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Болдбаатар мэндчилгээ дэвшүүлж, гэр бүлд эрэгтэй хүний эзлэх байр суурь болон нийгмийн харилцаанд оролцох эрэгтэйчүүдийн оролцоо, манлайллын талаар мэдээлэл хүргэсэн. ✅“Эерэг тэмүүлэл” НҮТББ-ын үүсгэн байгуулагч, төслийн удирдагч Н.Энхбаатар “Эерэг хандлага-гэр бүлийн эерэг харилцаа” сэдвээр сонирхолтой лекц хүргэсэн. ✅Сүмбэр сумын ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Эцэг, эхийн зөвлөл”-үүд сайн туршлагаа хуваалцаж мэдээлэл хийсэн. ✅Мөн өнөөдрийн арга хэмжээний хүрээнд ХГБХХГ-ын сэтгэл зүйч гэр бүлийн болон ганцаарчилсан зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Зөвлөгөөний үр дүнд гэр бүлүүд гэр бүлийн үнэ цэн, уламжлал, эерэг харилцааны талаарх мэдлэгээ нэмэгдүүлж гэр бүлийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийн үр хүүхдэдээ бахархан дуурайх эцэг эх байх, хүчирхийлэлгүй хайр дүүрэн гэр бүлийн орчинг бүрдүүлэх мэдлэг, хандлагатай болоход нөлөөлсөн юм. Зөвлөгөөний үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан нийт гэр бүлүүд, зочид төлөөлөгчид болон хамтран ажилласан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Дуу бүжгийн Боржигин чуулгын хамт олон та бүхэнд цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсэж, гэр бүлд нь эрүүл энх, амар тайван бүхнийг хүсэн ерөөе. Монголын хүүхэд бүхэн инээж, гэр бүл бүхэн амар амгалан байх болтугай.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР