Sun Logo
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн чанартай зам дагуу нутаглаж буй айл өрхийн бод малыг гэрэл ойлгогч бүхий хүзүүвчтэй болгох ажлыг 2025.09.02-ны өдөр зохион байгуулав. Тус ажлын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Гунгаазаан, Уянга 3-р багийн засаг дарга Б.Ууганбаяр нар орон нутгийн чанартай зам дагуу нутаглаж буй айл өрхүүдийн судалгааг гарган, 100 ширхэг гэрэл ойлгогчтой хүзүүвчийг нийт 27 айл өрхүүдэд тараан, бод малд зүүлгэн тухайн ажлыг эрчимжүүлэн ажиллав. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахын хориглосон талаар яриа таниулга хийж ажиллаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
14
Сүүлийн 7 хоног:
122
Сүүлийн сар:
564
Нийт:
745
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР