
✅ Монгол Улсын Засгийн газрын 2023–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг хөтөч тайлбарлагч бэлтгэх” сургалт амжилттай зохион байгуулагдлаа. ✅ Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Т.Зулбаатар, “Монгол гайд тур” ХХК-ийн захирал, сургагч багш Б.Буянбадрах нар оролцлоо.
✅ Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь: “Аялал жуулчлалын гайд хийнэ гэдэг нь бүх төрлийн мэдлэг мэдээллээр хангагдсан, үүх түүхээ мэддэг, харилцааны соёлтой, зохион байгуулах ур чадвартай байхыг шаарддаг. Хамгийн эхний алхам нь мэндлэх, хүндлэхээс эхэлж, тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зочдын хэрэгцээг мэдэрч зохион байгуулах зэрэг олон ур чадварыг эзэмших шаардлагатай. Тиймээс бид энэ удаагийн сургалтаар олон улсын стандартын шаардлагад нийцсэн, мэргэшсэн хөтөч тайлбарлагчдыг орон нутгаасаа бэлтгэж эхэлж байгаа нь онцлог бөгөөд ихээхэн ач холбогдолтой. Сургалтад оролцогч та бүхнийг идэвхтэй суралцаж, үр дүнтэй оролцохыг уриалж, амжилт хүсье.”
✅ Сургалтад хамрагдаж буй 100 оролцогч сургалтын дараа аялал жуулчлалын салбарт албан ёсны хөтөч тайлбарлагчаар ажиллах боломжтой болох бөгөөд энэ нь орон нутагт 100 шинэ ажлын байр бий болох томоохон боломжийг бүрдүүлж байна. Ийнхүү уг сургалт нь зөвхөн мэдлэг олгоод зогсохгүй ажлын байраар хангах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах бодитой үр дүнг авчрах юм.
🏞️ Сургалтыг “Монгол гайд тур” ХХК-ийн захирал, туршлагатай сургагч багш Б.Буянбадрах удирдан явууллаа.