Sun Logo
“Стрессээс хэрхэн ангид байх вэ?” сэдэвт зохион байгуулсан танхимын болон цахим сургалтын талаарх мэдээлэл
“Стрессээс хэрхэн ангид байх вэ?” сэдэвт зохион байгуулсан  танхимын болон цахим сургалтын талаарх мэдээлэл

“Байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хороо” нь “Шири Шири Амьдрах урлаг ТББ”-тай хамтран “Стрессээс хэрхэн ангид байх вэ?” сэдэвт сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр танхимын болон цахим /zoom Meeting/ сургалтыг тус газрын сургалтын танхимд зохион байгуулж 35 ажилтан, албан хаагчдыг хамрууллаа. 

Сургалтыг зохион байгуулснаар албан хаагчид ажлын байрны болон бусад стрессийг хэрхэн давах туулах, хамт олны харилцаа, ёс зүйн талаарх мэдлэг, ойлголтыг тэдэнд олгох, сургалтын үр дүнд албан хаагчдын хоорондын харилцаа хандлага өөрчлөгдөх, ажлын бүтээмж нэмэгдэх, стрессийг даван туулах зэрэг ур чадварт суралцаж мэдлэг ойлголтыг авах нь сургалтын үр дүн, зорилго юм.Үүнд:

  • Хувь хүний хөгжил

  • Ажлын байрны болон стрессээс хэрхэн ангид байх вэ?

  • Стрессийг тайлах бясалгал хэрхэн хийх вэ?

  • Хамт олны харилцаа, хандлага, ёс зүйн харилцааг хэрхэн сайжруулах вэ?

  • “Инээмсэглэх”, аз жаргалтай орчинг хэрхэн бий болгох вэ?

  • Эерэг харилцааг хэрхэн бүрдүүлэх вэ? зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдсан бөгөөд багш, албан хаагчдын дунд  харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР