Sun Logo
ЕБС, СӨБ-ИЙН ТОГООЧ ХООЛ ЗҮЙЧДЭД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛОЛТ, ШИМ ТЭЖЭЭЛ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
2025-08-26
ЕБС, СӨБ-ИЙН ТОГООЧ ХООЛ ЗҮЙЧДЭД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛОЛТ, ШИМ ТЭЖЭЭЛ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

 ✅Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), сургуулийн өмнөх боловсролын (СӨБ) байгууллагын тогооч, хоол зүйчдэд зориулсан “Эрүүл зөв хооллолт, шим тэжээл” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, ХХААГ, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хөвсгөл аймаг дахь салбар хамтран зохион байгуулж байна. 

✅Сургалт, хэлэлцүүлгийн зорилго нь эрүүл зөв хооллолтыг олон нийтэд сурталчлах, хүнсний зөв сонголт хийх дадлыг төлөвшүүлэх, архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээхэд оршино. 

✅Хөвсгөл аймаг 136,436 хүн амтай бөгөөд нийт хүн амын 36,1 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Аймгийн хэмжээнд 34 ерөнхий боловсролын сургуульд 31,267 сурагч суралцаж байна. 2024 онд зохион байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд 0-17 насны хүүхдийн 86,8 хувь хамрагдсан бөгөөд тэдний 83,4 хувьд нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, амны хөндийн өвчлөл илэрсэн байна. 

✅Мөн хүн амын хоол тэжээлийн 6 дугаар судалгааны дүнгээр ЕБС-ийн сурагчдын 2,6 хувь өсөлт хоцрогдолтой, 19,6 хувь илүүдэл жинтэй, 6,2 хувь нь таргалалттай байгаа нь эрүүл зөв хооллолтын мэдлэг, дадлыг хэвшүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
44
Сүүлийн 7 хоног:
196
Сүүлийн сар:
391
Нийт:
1008
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР