
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 27 орон, Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 852 өвлөн уламжлагч, 232 өвлөн суралцагч оролцсоноос
🎆🎆🎆Уламжлалт арга ухааны ай савын төрөлд “ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ”-аар Шаамар сумын Дулаанхаан тосгоны харьяат, нум сум урлаач С.Болдбаатар
🎆🎆🎆Язгуур урлагийн ай савын хэл хуур, бий биелэгээ, ерөөл магтаалын төрөлд ШИЛДЭГ ӨВЛӨН СУРАЛЦАГЧ-аар Жавхлант сумын харьяат өвлөн суралцагч Д.Бум-Эрдэнэ нар тус тус шалгарч Сэлэнгэ аймгийнхаа соёлын өвийг сурталчлан түгээж алдаршууллаа. Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын тамгын газраас Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд аймгаа төлөөлөн амжилттай оролцсон өвлөн уламжлагчдыг шагнаж урамшууллаа. Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр: -✨Мандал сумын өвлөн уламжлагч, хөөмийч, ерөөлч, магтаалч, морин хуурч, Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн отгийн болон тайзны тоглолтын ерөнхий найруулагч МУСТА Н.Ганзориг, -✨Жавхлант сумын өвлөн уламжлагч, хэл хуурч, Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн отгийн болон тайзны тоглолтын туслах найруулагч МУСТА Г.Бямбасүрэн, ✨Шаамар сумын Дулаанхаан тосгоны өвлөн уламжлагч, Сэлэнгэ аймгийн бий биелгээний холбооны тэргүүн, МУСТА Х.Хүрэлбаатар, ✨Шаамар сумын Дулаанхаан тосгоны өвлөн уламжлагч, нум сум урлаач, Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн “ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ” С.Болдбаатар ✨Сэлэнгэ аймгийн Засаг даргын Жуух бичгээр - Жавхлант сумын өвлөн уламжлагч, бий биелээч, МУСТА М.Дашдорж ✨Баруунбүрэн сумын өвлөн уламжлагч, бий биелээч Н.Гантогтох ✨Шаамар сумын Дулаанхаан тосгоны өвлөн уламжлагч, урлаач Б.Дашдаваа ✨Сайхан сумын өвлөн уламжлагч, хөөмийч, морин хуурч М.Баяржаргал ✨Сайхан сумын өвлөн уламжлагч, хөөмийч М.Ганбат нар тус тус шагнагдлаа. ✨Сэлэнгэ аймгаас оролцогчдын хамгийн өндөр настай хүн болох Сүхбаатар сумын өвлөн уламжлагч, бий биелээч МУСТА Д.Дэлгэрцэцэгт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам талархал илэрхийлж гарын бэлэг гардууллаа. ✨Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн отгийн тоглолтоос шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрээр соёлын биет бус өвийн онцлог үзүүлбэрээр Жавхлант сумын өвлөн уламжлагч, уртын дууч М.Батаагийн “Сэргээлэнгийн уул” хэмээх дуу шалгарч нэгдсэн тоглолтод оролцлоо. 🎉🎉🎉Сэлэнгэ аймгаас шалгарч тус фестивальд оролцсон 35 өвлөн уламжлагчид аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга С.Баасанжаргал талархал илэрхийлж гарын бэлэг, шилдэг өвлөн уламжлагчийн үнэмлэхийг албан ёсоор гардууллаа. 🎊🎊🎊Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар, Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулга, Дуу, бүжгийн “Мөнгөн хараа” чуулга, Мандал сумын Нийтийн номын сан, Сайхан сумын “Хөтөл” Соёлын ордон, Алтанбулаг, Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Жавхлант, Шаамар, Дулаанхаан, Цагааннуур, Түшиг, Баруунбүрэн сумын соёл, урлагийн байгууллага, Сэлэнгэ аймгийн морин спорт, уяачдын холбоо, “Тэнүүн богд” ХХК, “Бугант нандин” ХХК, “Зэлтэрийн зам” ХХК-ын удирдлага, хамт олонд халуун талархал илэрхийлье.❤❤❤ Аймаг орон нутгаа төлөөлөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд амжилттай оролцсон бүх өвлөн уламжлагчдадаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе. 💗💗💗 🇲🇳🇲🇳🇲🇳Нүүдлийн соёлоо хадгалан хамгаалж, соёлын өвөө дээдлэн дэлгэрүүлж буй Монгол түмний минь буян заяа мөнхөд мандан бадрах болтугай.