
✅2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирлуудын Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл ажиллаж, аймагт хэрэгжиж буй төслүүдийн явцтай газар дээр нь танилцлаа.
✅Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар болон аймгийн удирдлагууд АХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад АХБ-ны Гүйцэтгэх захирлууд Бертранд Фурно, Ноор Ахмед, Вэйхуа Лю, Супак Чайяван, Викас Шийл, Донгил Ким, Орлогч захирлууд Лиза Врайт, Шантану Митра, Нарийн бичгийн дарга Фелисиано Пиментел, мөн Соёл, Спорт, Аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар оролцов.
✅Уулзалтын үеэр Засаг дарга Л.Төмөрбаатар АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн явц, үр дүнгийн талаар танилцуулж, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар мэдээлэл өглөө.
✅Хөвсгөл аймагт 2000 оноос хойш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, гамшгаас хамгаалах, хөдөө аж ахуй, нийтийн аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал болон дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр нийт 15 төсөл, хөтөлбөр бүрэн хэрэгжээд байна. Мөн 3 төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт одоо ч үргэлжилж байна. Энэ хугацаанд тус банкнаас Хөвсгөл аймагт нийт 136.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.