
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн Сахилга, ёс зүйн дэд хорооноос санаачлан алба хаагчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, хамт олонч сэтгэлгээ, эерэг хандлагыг төлөвшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2025 оны 3 дугаар улирлын “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг “Ёс зүй+Хариуцлага=Амжилт” уриан дор зохион байгууллаа. Энэ үеэр ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Н.Эрдэнэчулуун Сахилга, ёс зүйн дэд хорооны 2025 оны 3 дугаар улирлын ажлаа тайлагнан, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн алба хаагчдын хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, эрүү шүүлтээс ангид байх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, үүрэг чиглэл өгөхийн зэрэгцээ Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, хошууч Э.Өнөболдтой хамтран ажиллаж, “Хүний эрх ба эрүүдэн шүүлт” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2025 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд төрийн алба хаагчийн ёс зүйг эрхэмлэн хүний эрхийн мэдрэмжтэй, ёс зүйн төлөвшилтэй, эвсэг хамт олон болох зорилтын биелэлтийг бүрэн хангаж, 3 дугаар улиралд хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ амжилттай биелүүлэн, хамт олноо тэргүүлэн ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.




