
📣ХЭНТИЙ АЙМГИЙН 👩🏫БИОЛОГИЙН БАГШ НАР ХЭЭРИЙН ДАДЛАГА ХИЙЛЭЭ 🍀Хэнтий аймгийн 28 биологийн багш нар Баян -Адарга сумын Дуурлиг амралтын газарт чадавхжуулах сургалт болон хээрийн дадлагад хамрагдлаа. Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын доройтол зэрэг хүрээлэн буй орчны сорилтуудыг даван туулахын тулд иргэдэд тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, үнэт зүйл, дадал, хандлагыг төлөвшүүлэх шаардлага урган гарч байна. Үүний тулд боловсролын салбар, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн биологийн хичээл нь голлох үүрэгтэй бөгөөд 🌿Биологийн хичээлээр дамжуулан ТХБ-ын цогц чадамжуудыг сурагчдад хэрхэн эзэмшүүлэх талаар багш нарт тодорхой, системтэй арга зүйн чиглэл 🌿Багш нарт бодит жишээ, сайн туршлага дээр суурилсан дадлага ажил, сургалтын хөтөлбөрийн интеграцийн аргачлал 🌿Сургалтын орчныг сайжруулах, хэрэглэгдэхүүн боловсруулах, орон нутгийн онцлогт нийцүүлэн хичээл төлөвлөх ур чадварыг хөгжүүлэх гэсэн чиглэлийн дагуу сургалт үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 🌲2025 оны 6 сарын 15 -ны өдөр биологийн багш нар Онон голын эрэг дээр ургамлын гербар хийх дадлага ажил хийлээ. Хэнтий аймгийн нутгийн онлог ургамлын гербар бэлтгэн хичээлд хэрэглэх бодит хэрэглэгдэхүүний тоог нэмэгдүүлэх зорилготой дадлага ажлыг зохион байгуулсан. Сургалтын төгсгөлд 🌱6 – р анги – Биеийн үндсэн шинж, ангилал 🌱7 – р анги – 7-нэг эстэн 🌱8 – р анги – хоол тэжээлийн илчлэгийг судлах 🌱9 – р анги - Зүрхний бүтэц үүрэг, титэм судас нарийсах шалтгаан гэсэн сэдвээр хөтөлбөр боловсруулан туршин үзээд үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалтыг өндөрлөлөө. ✅Энэ сургалт үйл ажиллагааны санхүүжилтийг Дэлхийн байгаль хамгаалах сан болон сургууль хамтран гаргалаа.








.webp)





