Sun Logo
ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ НАРИЙВЧЛАН АВЧ ҮЗЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ НАРИЙВЧЛАН АВЧ ҮЗЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

⚖️Манай улс аюул, осолгүй хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг саяхныг хүртэл Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн нэг бүлгээр зохицуулж иржээ. Харин 2008 оны 5 дугаар сарын 22-ны энэ өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хуультай болсноор хөдөлмөр хамгааллын асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэх нөхцөл бүрдэж, уг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг зохицуулж байна. 

 

📑Өнгөрсөн онд хийгдсэн салбарын бодлогын дүн шинжилгээ, ОУХБ-ын ХАБЭМ-ийн 187-р конвенцийн нийцлийн үнэлгээ, ҮОМШӨ-ий бүртгэлийн тогтолцоо, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааны үр дүнд дээрх хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай гэж үзэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалаар ХАБЭА-н тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдан, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хэлэлцүүлгийн шатанд явж байна. 

 

✅Хуулийн шинэчлэлийн үр дүнд хөдөлмөр эрхлэгч Монгол хүн бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл сайжрах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, хөдөлмөрийн хяналттай уялдсан урьдчилан сэргийлэлтэд чиглэсэн дэд бүтэц хөгжих, тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх хөрс суурь бүрэлдэх, улмаар салбарын хэмжээнд Үндэсний тогтолцоог бэхжүүлэх боломж бүрдэх юм. 

 

📈Эх орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх их үйлсэд хүчин зүтгэж буй нийт хөдөлмөрчин ард иргэддээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсан өдрийн мэнд хүргэж, алхам бүртээ аюулгүй ажиллагааг чухалчлахыг уриалж байна. 

 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
3
Сүүлийн 7 хоног:
370
Сүүлийн сар:
1077
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР