Sun Logo
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДЫГ УГТАН АВЛАА
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДЫГ УГТАН АВЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs-ийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийг амжилттай төгсөж тус газарт ажлын гараагаа эхэлж буй шинэхэн офицеруудад урам зориг өгөх, байгууллага, ажил мэргэжилдээ итгэл үнэмшилтэй болгох зорилгоор тэднийг ахлах офицерууд болон удирдлагууд хүлээн авч, дадлага туршлагаасаа хуваалцлаа. 

✅Мөн ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газраас санаачлан зохион байгуулж буй “Ёс зүй сахилга хариуцлагаар тэргүүлье” аяны хүрээнд шинээр томилогдсон алба хаагчдад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, “Төлбөрт битүүмжилсэн, барьцаалсан, хураасан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хадгалах, хамгаалах эрх зүйн зохицуулалт, хуулийн хариуцлага” сэдвээр тус тус дэд дарга, дэд хурандаа Б.Отгонбаяр сургалт орж, ажлын амжилт хүсэж, гарын бэлэг гардууллаа.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
72
Сүүлийн сар:
1344
Нийт:
2315
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР