Sun Logo
"Таблеттай багш" санаачлага хэрэгжиж эхэллээ
"Таблеттай багш" санаачлага хэрэгжиж эхэллээ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймагт "Таблеттай багш" санаачлага хэрэгжиж эхэллээ. Хөвсгөл аймгийн 24 сумын алслагдсан хөдөөгийн баг, хилийн анги салбарт амьдран суугаа, 1400 гаруй хүүхдийн гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч, хувилбарт сургалтын багшийн дэмжлэгтэй сургуулийн өмнөх хөгжил, боловсролын үйл ажиллагаанд явуулын багшаар дамжуулан хамрагдах боллоо. Алслагдсан баг, сум, хилийн анги салбарын СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны хүүхдийн гэр бүлд, боловсролын үйлчилгээний хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэдээлэл харилцааны шинэлэг технологид суурилсан сургалтын ухаалаг багц, 4 төрлийн 2000 ширхэг ном гарын авлагыг аймгийн 45 багшид хүлээлгэн өгч, гэр бүлийн орчинд явуулын багшийн дэмжлэгтэйгээр хөгжил, боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжийг олгосон НҮБ, БЕГ-ын баг хамт олонд халуун талархал илэрхийлье. “Таблеттай багш” санаачилга сургалтын ухаалаг багц гардуулах арга хэмжээнд туршлага солилцон, боловсролыг дэмжих үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх ажлын саналыг гаргаж хамтран суралцсан нийт сумдын Засаг дарга нар СӨБ-ын удирдлага, багш та бүхэнд баярлалаа. Хүүхдийн төлөө хийх үйлс бүхэн гэгээн тунгалаг байх болтугай.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
21
Сүүлийн 7 хоног:
143
Сүүлийн сар:
600
Нийт:
2349
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР