
Эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ойг угтан орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах зорилгоор “Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд сувилагч мэргэжилтний оролцоо” ур чадварын тэмцээнийг ЭМГ, АНЭ хамтран 2025 оны 06 сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Эмчилгээ оношилгооны тасаг нэгжийн их эмч, сувилагч нар болон 5-н бүсийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 40 гаруй их эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн авьяас билиг, ур чадвараараа өрсөлдлөө. Тэмцээн дараах үе шатаар явагдлаа. 1. Багуудын мэндчилгээ 2. Амилуулах лавшруулсан тусламж үзүүлэх гардан ажилбар 3. Амилуулах тусламжийн мэдлэг үнэлэх сорил 4. Халдвар хамгааллын дэглэм, стандартын мөрдөлтийн мэдлэг үнэлэх асуумж гэсэн 4 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний 1-р байранд: АНЭмнэлгийн Хүүхэд, мэдрэлийн хамтарсан баг 2-р байранд Мэс засал, дотрын хамтарсан баг 3-р байранд Баруун Зуунмод

ӨЭМТөв Тусгай байранд Баруун бүс /Эрдэнэсант, Лүн, Алтанбулаг, Өндөрширээт, Аргалант/ сумдын хамтарсан баг, Шилдэг хөгжөөн дэмжигч багаар Баруун-Зуунмод ӨЭМТ тус тус шалгарлаа. Ур чадварын тэмцээний шүүгчээр ажилласан Улсын 3-р төв эмнэлгийн сувилахуй эрхэлсэн дэд Захирал Д.Тунгаамаа, ЯТТ-ийн их эмч Б.Батболд, Сувилахуйн албаны арга зүйч Н.Баасанжаргал, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн МЭЭ-ний тасгийн эрхлэгч Д.Нансалмаа, АНЭмнэлгийн Сувилахуйн алба, Эрчимт эмчилгээний тасаг, Мэдрэлийн тасаг, Яаралтай тусламжийн хамт олон болон Сумын эрүүл мэндийн төвүүдийг төлөөлөн оролцсон нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баярлалаа.





