
Гамшгаас хамгаалах улсын албаны төлөвлөлтийг боловсронгуй болгох, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, үнэлж дүгнэх, дадлага олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас "Команд штабын сургууль"-ийг гамшгаас хамгаалах улсын алба, аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулан ажилладаг бөгөөд 2025 онд Түлш, эрчим хүчний улсын албатай хамтран зохион байгуулах төлөвлөгөөний дагуу Түлш эрчим хүчний алба, тусгай зориулалтын мэргэжлийн анги бүрэлдэхүүний гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлын урьдчилсан үзлэгийг өнөөдөр /2025.04.29/ Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба, Онцгой байдлын газар хамтран зохион байгуулсан. Үзлэгт компанийн 40 гаруй бүрэлдэхүүн гамшгийн үеийн бэлэн байдлын урьдчилсан үзлэгт хамрагдаж хүн нэг бүрийн үүргэвчний эд зүйлсийг шалгуулан бэлэн байдлыг ханган ажиллалаа.




