
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны санаачилгаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Монголын гэрэл зургийн салбарын хөгжил, чиг хандлага, өнгө аяс, ач холбогдлыг тодорхойлох, залуу гэрэл зурагчдыг таниулах, дэмжих зорилгоор "Гэрэл зураг сонирхогчдын болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдаан"-ыг 15-34 насны өсвөр үе, залуучуудын дунд зарлаж байна. Энэхүү уралдаанд оролцох оролцогчдын бүтээлийг Хэнтий аймгийн Соёл, урлаг аялал жуулчлал, залуучуудын газрын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Замилан /Azjargalzamilan5@gmail.com/ хаягаар хүлээн авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 92088484 дугаараас лавлана уу.




