
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын сургалтын багтай хамтран 5, 10, 15, 20 жил ажиллаж байгаа аймгийн цэцэрлэг, сургуулийн багш нар, 2, 7, 12 дахь жилдээ ажиллаж байгаа цэцэрлэгийн удирдах ажилтнуудын үндсэн сургалт 98,4 хувийн ирцтэй эхэллээ. Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд багш, удирдах ажилтнууд Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар тогтоолоор батлагдсан “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ (2024-2036)”, ээлжит хичээлийн төлөвлөлт, хичээл зохион байгуулалтад ямар асуудал байна вэ?, “Монгол хүүхдийн дүр төрх, 21 зууны иргэдэд шаардлагатай чадварыг эзэмшүүлэхэд миний багшлахуй чиглэсэн үү?, бид эргэцүүлэл хийж, багшлахуйн ажлаа сайжруулж чадаж байна уу, AI хэрэгслийн давуу, сул тал, хичээлийн судалгааг зохион байгуулах арга зүй, сайжруулах зэрэг агуулгыг судлан сургалтын үйл ажиллагаанд ашиглах юм. Сургалтад оролцогч багш, удирдлагууддаа амжилт хүсье.