Sun Logo
ЕВРОП ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЕВРОП ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ  ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Эмэгтэйчүүдийн зөвлөл” Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцох чөлөөт уулзалтыг өнөөдөр (2025.01.14) зохион байгууллаа.

       Тус уулзалтад Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Матадын дайчид” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Амараа оролцон гадаад улс орнуудын ижил чиг үүргийн байгууллагуудаас туршлага судлах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч боловсрох, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийн талаар эмэгтэй алба хаагчидтай санал солилцов.

        Мөн цаашид эмэгтэй алба хаагчдын хөгжлийг дэмжих, дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүнлэгийн ажилд татан оролцуулах, алба хаагчдын хүүхдүүдэд гадаад хэлний сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР