
Үндэсний Статистикийн Хороо нь Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Засгийн Газрын хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын статистикийн чадавхыг бэхжүүлэх БНСУ-ын Статистикийн газар - Азийн Хөгжлийн Банкны хамтарсан төсөл”-ийг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ удаагийн сургалт нь захиргааны өгөгдөл ашиглан статистикийн үр дүн боловсруулах ҮСХ-ны чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн.
Статистикийн тухай хуульд Захиргааны мэдээлэл нь төрийн байгууллага, ажил, чиг үүргийнхээ хүрээнд цуглуулсан өгөгдөл, мэдээллийн сан бүгдийг агуулдаг. Статистикийн мэдээлэл гэдэгт статистикийн зорилгоор цуглуулсан бүх мэдээллийг оруулдаг. Төрийн байгууллага нь төвлөрсөн төв байгууллага яамд, нутгийн захиргааны байгууллага, бүх шатны сургууль, төрийн өмчит компани, санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл олгосон байгууллагууд бүгд ордог. Захиргааны мэдээлэлд анхнаасаа статистикийн зорилгоор цуглуулаагүй бүртгэл, захиргааны үйл ажиллагаанд хамаарах өгөгдлүүдийг захиргааны өгөгдөл гэж үзнэ. Тухайлбал: Татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, чөлөөний хуудас зэрэг багтана.