Sun Logo
ТӨВ АЙМАГ БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ХЯНГАН АЙМАГТАЙ НАЙРСАГ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА
ТӨВ АЙМАГ БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ХЯНГАН АЙМАГТАЙ НАЙРСАГ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

✅“Монгол-Хятадын V экспо” нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Хөх хотноо 2025.08.25-ны өдөр нээлтээ хийж тус арга хэмжээнд Аймгийн ЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Доржпүрэв, Төв аймгийн Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагва нар тус экспо арга хэмжээнд оролцож хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд аж ахуйн нэгж, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль экологи, боловсрол эрхлэгчдийн оролцох боломжийг судалж, эрх зүйн орчны талаар удирдлагуудтай санал солилцлоо 

✅ Айлчлалын хүрээнд Төв аймгийн ЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга А. Доржпүрэв, болон Хянган аймгийн Засаг даргын орлогч Ма Чао нар хоёр аймгийн хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 

✅ Тус хамтын ажиллагааны хэлэлцээрт харилцан айлчлал, солилцоог идэвхтэй нэмэгдүүлэх, хоёр талын итгэлцлийг гүнзгийрүүлэх, төрийн байгууллага, худалдаа, аж ахуйн нэгж, холбоодын хамтын ажиллагаанд гүүр болох, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль экологи, боловсрол зэрэг салбарт найрсаг хамтын ажиллагааг дэмжиж, харилцан ашигтай хөгжилд хүргэх ач холбогдолтой юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
37
Сүүлийн 7 хоног:
214
Сүүлийн сар:
429
Нийт:
825
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР