
Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн 2020 онд хийгдсэн “Төв аймгийн насанд хүрэгчдийн дунд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох” судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан нийт хүн амын дийлэнх буюу 66.1% нь ХБӨ-өөр өвчлөх эрсдэлтэй, 17.1% нь өндөр эрсдэлтэй байна. Өндөр эрсдэлтэй эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс 3.5 дахин их. Мөн судалгаанд хамрагдсан хүн амын талаас илүү хувь нь хорт зуршил, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний талаарх мэдлэг сайн гэсэн боловч үүнийгээ дадал болгох, амьдрал дээр хэрэгжүүлэх, хорт зуршлаа хаях, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийн эзлэх хувь бага байна гэсэн үр дүнг үзүүлсэн байна. Иймд иргэдийг илүүдэл жин, таргалалтаас урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг уриалах, дадал болгох, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “ЭМГҮЙ ЭМЧ - АЛХАЛТ” аяныг зохион байгуулж, аяны туг дэвтэр Заамар сумын эрүүл мэндийн төвөөс амжилттай эхэлж, хуваарийн дагуу 17 сумын эрүүл мэндийн төвөөр тус бүр 5 хоногийн турш аялаад байна. Аяны хүрээнд зохион байгуулсан явган алхалт болон бусад олон нийтийг хамарсан арга хэмжээнд нийт давхардсан тоогоор 3187 хүн хамрагдаж, аян амжилттай үргэлжилж байна.








Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Ахлах нягтлан бодогч: М.Ариунтуул
Холбоо барих утас : 80109583
Цахим шуудан : ariuntuul.1024@gmail.com




