
Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ойд зориулсан “Урлахуйн гайхамшиг” үзэсгэлэн аймгийн төв музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг аймгийн музей, "Чойжин ламын сүм музей"-аас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн, аймгийн төв музейн захирал Д.Тогтох нар оролцлоо. Чойжин ламын сүм музейд Өндөр гэгээний мутрын болон сургууль хийц тэргүүтэй Монгол Улсын хосгүй үнэт үзмэр, эд өлгийн зүйлийг хадгалан хамгаалж сурталчилж байдаг бөгөөд Өвөрхангай аймагт " танка" зургийн хэлбэрт оруулсан зарим бүтээлийг ойн энэ өдрүүдэд олон нийтэд дэлгэн үзүүлж байна.