
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Стандарт, хэмжил зүйн газрын гуравласан гэрээний үндсэн дээр Стандарт, хэмжил зүйн хэлтсийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажил тусгагдсан байдаг.
🔹 Энэхүү ажлын хүрээнд 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн Сорилтын лабораторийн багаж тоног төхөөрөмжийг шинэчлэхээр 100 сая төгрөг шийдвэрлэж, тендер зарласан.
🔹 Тус шалгаруултад “Грийн химистри” ХХК шалгарч 69,606,900 үнийн дүн бүхий 9ш шаардлагатай эталон багаж, тоног төхөөрөмжүүдийг Сүхбаатар аймгийн СХЗХ долдугаар сарын 22-ны өдөр хүлээн авлаа.
Үүнд: 1. PH метр,
2. Ламинор бокс,
3. Пестицидийн үлдэгдэл тодорхойлох багаж,
4. Хачиг хөнөөлт шавьж, ургамалын өвчин тодорхойлох дижитал аяган суурьтай микроскоп,
5. Сүүний лактоскан-Сүү, сүүн бүтээгдэхүүний бүх үзүүлэлт тодорхойлох багаж,
6. Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний чийг хэмжигч жин
7. Лабораторийн хөргөгч,
8. Хүнсэнд уураг тодорхойлох хагас автомат Кельдалийн ком аппарат
9. Кельдалийн шатаах зуух
🔹 Эдгээр тоног төхөөрөмж нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны илчлэгийг тодорхойлох, мөн жимс, жимсгэнэ болон хүнсний ногоон дахь пестицидийн үлдэгдлийг тодорхойлох зөөврийн болон суурин тоног төхөөрөмж юм.
👏🏻 Сорилтын лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд идэвхтэй оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар болон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд талархал илэрхийлье.
🔹 Шинэчлэлийн үр дүнд тус лабораторийн техникийн чадавхи нэмэгдэж, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавих хяналт, шинжилгээний хүчин чадал сайжирч, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйл ажиллагаанд бодит дэмжлэг болж байна.




