
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Нийслэлийн Соёл, урлагийн газар болон аймгуудын Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга нар нартай цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Үүнд: 🎪 “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын явц,
🪕 Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын улсын үзлэгийн зохион байгуулалт,
📊 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, тайлагналтын явц,
💻 Цахим мэдээллийн уялдаа холбоо, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар,
🎓 СУИС-аас “Соёл, урлагийн мэргэжлээр хүний нөөц бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын тогтолцоо” сэдвээр танилцуулга хийж, санал солилцлоо.
Мөн “Тэнгэрлэг гурван түвшин” ХХК-ийн дэргэдэх “Т Энтертайнмент” студиас “Соёлын түүчээ–330” төслийн хүрээнд аймаг, нийслэлийн 254 соёлын төвд кино уран бүтээл гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг танилцууллаа. 🌟🏞️