Sun Logo
Рашаант сумын харьяат, Сумын заан Б.Далантай 7 даван түрүүллээ. Рашаант сумын харьяат, залуу бөх Г.Отгонмөнх үзүүрлэж, Сумын начин цолоор шагнагдав.
Рашаант  сумын харьяат, Сумын заан Б.Далантай  7 даван түрүүллээ. Рашаант  сумын харьяат, залуу бөх Г.Отгонмөнх үзүүрлэж, Сумын начин цолоор шагнагдав.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Рашаант сум байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх зодоглолоо. 

Энэ жилийн баяр наадамд шилдэг хүчтэнүүд уран мэх, ухаан самбаа, хүч тэнхээгээрээ өрсөлдөж, 

дараах бөхчүүд шагналт байруудад шалгарлаа. 

Рашаант сумын харьяат, Сумын заан Б.Далантай 7 даван түрүүллээ. 

Рашаант сумын харьяат, залуу бөх Г.Отгонмөнх үзүүрлэж, Сумын начин цолоор шагнагдав. 

Мөн Рашаант сумын харьяат, Сумын заан Э.Одбаяр болон Рашаант сумын харьяат, Сумын заан Б.Даваасүрэн нар шөвгөрлөө.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР