
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 2025 оны 12 сарын 05, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Цэргийн шинэчилсэн бүртгэлд дараах иргэд хамрагдана. Үүнд: 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 18-50 нас: 18-50 насны байлдагч, ахлагч, түрүүч / цэргийн алба хаасан эрчүүд/ 55 хүртэлх насны Дунд офицер 60 хүртэлх насны ахлах офицер 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн: 18-50 насны /цэргийн алба хаагаагүй эрчүүд/ 18-50 Цэргийн чухал мэргэжилтэн бүхий эмэгтэйчүүд Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүнээс төлөөлөл ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна. Улаанхус сумын Засаг даргын Тамгын газар Холбогдох утас: 95944141, 85357744




