Sun Logo
ХӨВСГӨЛ АЙМГИЙН РАШААНТ СУМЫН МЭРГЭН ГҮН М.ГОМБОЖАВЫН НЭРЭМЖИТ ЕБС-ИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ БАЙНА.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН РАШААНТ СУМЫН МЭРГЭН ГҮН М.ГОМБОЖАВЫН НЭРЭМЖИТ ЕБС-ИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ БАЙНА.

Тэртээ 1925 онд БНМАУ-ын Засгийн газрын тогтоолоор Цэцэрлэг мандал аймагт 7 сургууль байгуулахаар шийдвэрлэсний нэг нь манай сургууль байсан бөгөөд Аргын тооллын 1925 оны 8 дугаар сар, билгийн тооллын намрын дунд сарын шинийн нэгэнд “Хошууны тэнхим” нэртэй, 25 сурагч, 1 гэртэй байгуулагдаж, анхны багш нь Сүрьеэ Мээрэн хэмээх эрхэм хүмүүн ажиллаж байв. Өдгөө манай сургууль зуун насныхаа босгон дээр 700 гаруй суралцагч, 80 гаруй багш ажилтантай болтлоо өргөжин тэллээ. Түүхэн энэ өдөр Рашаантын сургуулиар овоглосон хүн бүхний баярын өдөр, бахархлын өдөр тохиож байна. "...Сургуулийн ой гэдэг Их эрдмийн баяр Эрдэм сургасны баяр Эрдэм сурсны баяр..." Дэлхийн өнцөг булан бүрд сэтгэл догдлон суугаа үе, үеийн төгсөгчид, зуун зуун шавь нартаа Рашаант сум үүсгэн байгуулагдсны 102, мэргэн гүн М.Гомбожавын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР