Sun Logo
Төвшрүүлэх суманд ажиллалаа

✅Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь референт, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй Хүний хөгжлийн төвтэй хамтран Комиссын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төвшрүүлэх суманд ажиллалаа. 

👇Тус суманд дараах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. 

Үүнд: 

✅Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагч нартай уулзаж, хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо. 

✅Сумын төрийн байгууллагуудын албан хаагч, иргэдэд “Хүний эрх үндсэн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ”, “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” сэдвээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн сэтгэл зүйч Б.Ариунзаяа, “Хандлага ба ойлголт”, “Хөдөлмөр эрхлэлт, төсөл хөтөлбөр” сэдвээр мэргэжилтэн Э.Цэцэглэн нар илтгэл тавьж, сургалт явууллаа. Сургалтад Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн алба хаагч, иргэд нийт 51 хүн хамрагдсан байна. Сургалтаар хүний эрхийн ойлголт, төрийн үүрэг, хүний эрхийн тулгамдсан анхаарах шаардлагатай асуудлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүртээмжийн орчин, хөдөлмөр эрхлэлт, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ, хөдөлмөрлөх эрхийн талаар мэдээлэл хүргэлээ. 

✅Хүүхдийн цэцэрлэгт сурч байгаа 68 хүүхдэд тавхайн үзлэг оношилгоо, нурууны мурийлтын үзлэг хийлээ. 

✅Ерөнхий Боловсролын сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажиллав. Тавхайн гажигтай оношлогдсон Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхэд сургалт зохион зохион байгууллаа. 

✅Мөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Хүүхдийн эрх ба хамгаалал”, “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил”, “Хүүхдийн ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлт” зэрэг сэдвээр сургалт явууллаа. Сургалтад 87 сурагч хамрагдсан байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
113
Сүүлийн 7 хоног:
594
Сүүлийн сар:
1378
Нийт:
2003
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР