
“Мөнх цас мөсөн голоо хамгаалъя” уриатай дэлхийн усны өдрийг угтаж хүүхэд залуучуудын дунд гар зургийн уралдаан, рийл, цахим сурталчилгааны уралдаан, спортын нөхөрсөг тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 10-00/12 тоот “Ундны усны чанар, аюулгүй байдал урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг үндэслэл болгон Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, Жаргалант сумын ЗДТГ, Хар нуур-Ховд голын Сав газрын захиргаа, “Шим-Ус” ОНӨААТҮГ хамтран Жаргалант сумын ЗДТГ-ын харьяаны 15 гүн өрмийн худаг, “Шим ус” ОНӨААТҮГ-ын цэвэр усны эх үүсвэр, дамжуулах станц, түгээх 19 худаг, нийт 34 дээж авч аймгийн Стандарт хэмжилзүйн газрын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн шинжилгээнд хамруулж, ундны усны чанар аюулгүй байдалд үнэлгээ дүгнэлт өгөхөөр хяналт тавин ажиллаж байна.
Ундны усны чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналтыг сумдын төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн худаг, халдваргүйжүүлэх, дамжуулах станц, усан сан, түгээх байр, аж ахуйн нэгж, иргэний нийтэд түгээдэг хувийн худаг, усан сангуудад хийхээр төлөвлөж байна.





