АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
2025-08-25

Энэ хичээлийн жилд “Pearson English” хөтөлбөрийг улсын хэмжээнд 668 сургуулийн 3, 4 дүгээр ангийн 4208 бүлгийн 135 мянга гаруй суралцагч, долоо хоногт 2 цаг судлах юм. 2024-2025 оны хичээлийн жилд Төв аймгийн Дэлгэрхаан ЕБС, Зуунмод Хүмүүн цогцолбор сургууль, Батсүмбэр ЕБС 3, 4 дүгээр ангид Pearson English хөтөлбөрийг туршсан билээ. Тус сургалт нь 3, 4 дүгээр ангийн сурагчдад хичээл заах англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа юм.
Холбоотой мэдээ