
ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР УНШИЖ, БИЧИХ ЧАДВАРЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол бичгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, албан хаагчдын Монгол бичгээр бичих, унших чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хэлтсийн хэлний бодлогын зөвлөлөөс тус уралдааныг зохион байгууллаа. Унших, бичих чадварыг 6 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн бөгөөд Тэргүүн байранд Лабораторийн шинжээч М.Рагчаа, Дэд байранд Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн А.Мөнхбаатар, Гутгаар байранд Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Б.Оюунжаргал нар шалгарч дурсгалын зүйлээр шагнууллаа. Энэхүү арга хэмжээ нь байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд нийт албан хаагчдын монгол бичгээр унших, бичих чадвар өмнө оныхоос 26.1%-иар нэмэгдсэн байна.







