
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян 1991 оноос эхлэн жил бүр 11 сарын 25-аас 12 сарын 10-ны хооронд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, охид эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдлүүдийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулдаг олон улсын аян юм. ✅Тус аяныг Монгол улсад анх 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв санаачлан зохион байгуулж эхэлсэн. ✅Энэ жилийн аян "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе”уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг аянд ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж нэгдэж байна.




